Э.Энхбат начин эмнэлэгт хүргүүлэх замдаа “Түвшинбаяраа болиоч ээ, одоо болиоч ээ” хэмээн орилж байжээ

Э.Энхбат начин эмнэлэгт хүргүүлэх замдаа “Түвшинбаяраа болиоч ээ, одоо болиоч ээ” хэмээн орилж байжээ

Улсын начин Э.Энхбат МУГТ, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулж улмаар өнөөдрийг хүртэл ухаан ороогүй сар орчим эмнэлгийн орон дээр хэвтэж байна. 

Түүний биеийн байдал сайжрахгүй байсны улмаас БНСУ-д эмчлүүлэхээр яаралтай авч явсан бөгөөд тухайн үед хүлээж авсан эмч нар нь “Ийм тохиолдол бараг анх удаа харж байна. Хүнийг ийм болтол нь зодно гэдэг” гээд толгой сэгсэрч, хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй байсан гэсэн байдаг. Түүний бие одоог хүртэл сайжраагүй бөгөөд уушги нь бүрэн устаж ухаангүй байгаа юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар начин Э.Энхбат эмнэлэгрүү явж байхдаа “Түвшинбаяраа болиоч ээ, одоо болиоч ээ” гээд цочоод байсан аж. 

Нэгэн үе найз нөхөд гэгдэж байсан нөхрөө ухаангүй эмнэлгийн орон дээр хэвтүүлсэн Н.Түвшинбаяр одоо хорих 4O7-р ангид саатуулагдсан бөгөөд одоогийн байдлаар  хоёр удаагийн мэдүүлэг өгчээ.

Сануулахад, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Тvвшинбаяр дөpөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их хуралдай төвд Мoнгoл Улcын нaчин Э.Энхбатыг зoдoж, эpүүл мэндэд нь xoxирол yчpyyлсан юм.  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.