“Peace Elite Asia Invitational 2021”тэмцээнд ZEUS баг гуравдугаар байрт шалгарчээ

“Peace Elite Asia  Invitational 2021”тэмцээнд  ZEUS баг гуравдугаар байрт шалгарчээ

Цахим спортын PUBG Mobile төрлийн “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн дөрөвдүгээр сарын 27-29-нд онлайнаар зохион байгуулагдсан. Тус тэмцээнд PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг гуравдугаар байр эзэлж, 350 мянган юанийн эзэд болжээ.

Энэхүү тэмцээнд Хятад, Тайланд, Малайз, Япон, Вьетнам, Индонези, Бутан, Өмнөд Солонгос, Монгол зэрэг цахим спорт өндөр хөгжсөн Азийн орнуудын 15 шилдэг баг өрсөлдөж, Хятад Team Weibo түрүүлж, 1,2  сая юанийн эзэд болсон бол Хятадын Huya FA баг үзүүрлэж, 500 мянган юанийн эзэд болсон байна.

“PUBG Mobile Pro League – Season 1 2021: South Asia Championship Finals” 150 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн тавдугаар сард болох ба ZEUS баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөх юм байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.