Насанд хүрсэн 2 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна

Насанд хүрсэн 2 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна

Монгол Улс 9-12 настай хүүхдийн таргалалтаар тивдээ тэргүүлдэг бөгөөд насанд хүрсэн 2 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас гаргасан.

ДЭМБ-аас шинэчлэн гаргасан “Идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж”-д бүх насны хүн ам, бие бялдрын байдлаас үл хамааран идэвхтэй байх боломжтой. Хөдөлгөөн бүр чухал ач холбогдолтой байдгийг онцлоод 7 хоногт 150-300 минут дунд зэргийн болон өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, хүүхэд, өсвөр насныхан өдөрт дунджаар 60 минут дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөжээ.

Иймд Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос нийтийн дасгал хөдөлгөөнийг өргөн хүрээтэй зохион байгуулах, олон нийтийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах дадал зуршилд хэвшүүлэх, иргэдэд энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл өгөх ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ дагуу нийтийн дасгал хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн БТС-ын хороодод нийтийн биеийн тамирын чиглэлээр мэргэшсэн багш бэлтгэх сургалтыг өчигдрөөс эхлүүллээ.

“Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” уриатай, онол, практик хослох богино хугацааны  уг сургалтыг “Биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн  нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Тунгалаг, “Үнэгүй фитнес” ТББ-ын багш, Олон улсын хэмжээний мастер Л.Саруулбат зэрэг багш удирдан явуулна.

Сургалтын эхний өдөр харьяа байгууллагын 108 мэргэжилтэн “Таргалалт ба багшлах арга зүй”-н талаар мэдлэг боловсролоо дээшлүүллээ. Дараа дараагийн сургалтууд сэтгэл зүй, хоол зүй, хүний биеийн бүтэц зэрэг үндсэн сэдвийн хүрээнд болно.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.