Б.Жавхлан: Вакцины 2 тундаа бүрэн хамрагдсан иргэдэд 50,000 төгрөгийн урамшуулал олгоно

Б.Жавхлан: Вакцины 2 тундаа бүрэн хамрагдсан иргэдэд 50,000 төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газраас хөл хорионы дэглэмийг бууруулж, ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг гаргажээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,138,000 иргэн нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Вакцин хийлгээгүй иргэдэд тодорхой хэмжээний албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга  нь вакциндаа хамрагдаагүй байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний талоноос бусад төрлийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 80 мянга нь вакциндаа огт хамрагдаагүй байна. Тиймээс вакциндаа хамрагдаагүй иргэдэд халамжийн тэтгэмжийг олгохгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.

Харин коронавирусын 2 тундаа бүрэн хамрагдсан иргэнд 50,000 төгрөгийн бэлэн мөнгөний урамшуулал олгоно. Уг нь дархлааг дэмжих витаминжуулах зорилгоор нэг хүнд энэ мөнгийг төсөвлөж, ЭМ даатгалаар олгож гэж байсан ч бэлэн мөнгөөр өгөх нь илүү дэм болно гэж үзсэний үүднээс бэлнээр 50,000 төгрөг олгох шийдвэр гаргалаа” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.