Олимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг сунгажээ

Олимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг сунгажээ

Улсын начин Э.Энхбатын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдон, цагдан хоригдож байгаа МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. 

Түүнийг дөрөвдүгээр сарын 4-нд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан ч үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм. Уг цагдан хорих 20 хоногийн хугацаа дөрөвдүгээр сарын 23-нд дууссан бөгөөд үргэлжлүүлэн 10 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.

Сүүлд гаргасан 10 хоног цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болсон учраас шүүхээр дахин хэлэлцсэн нь энэ юм. 

Эргэн сануулахад, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Тvвшинбаяр дөpөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их хуралдай төвд Мoнгoл Улcын нaчин Э.Энхбатыг зoдoж, эpүүл мэндэд нь xoxирол yчpyyлсан. Одоогоор хохирогч болох Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаа ч ухаангүй хэвээр байгаа юм. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.