Өнөөдөр тусгай нислэгээр ирэх иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана

Өнөөдөр тусгай нислэгээр ирэх иргэдийг  “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 142 иргэн ирнэ. Эдгээр иргэдээс вакцины бүрэн тунд хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана.

УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2600 гаруй иргэнийг татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.