Дэвид Бекхэм: Вакцины ачаар жил бүр сая, сая хүний амь насыг аварч байна

Дэвид Бекхэм: Вакцины ачаар жил бүр сая, сая хүний амь насыг аварч байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм эцэг, эхчүүдэд өөрсдийгөө болон хүүхдүүдээ вакцинд хамрагдахыг уриалжээ. Тэрээр “Өнгөрсөн жил КОВИД-19 цар тахал бидэнд их зүйлийг ойлгууллаа. Тэр дундаа вакцины ач холбогдлыг илүү сайн мэдрүүллээ. Вакцины ачаар жил бүр сая сая хүний амь насыг аварч байна. Би НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч ажилладаг болсноор миний хайртай дотно хүмүүсийн эрүүл мэндэд вакцин ямар чухал болохыг илүү сайн ойлгодог болсон. Харамсалтай нь дэлхий дээр аюулт өвчнөөс аврах товлолын вакцин хийлгэж чадахгүй олон сая хүүхдүүд байна. Тиймээс Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг миний бие дэмжиж, эцэг, эхчүүдэд өөрсдийгөө болон хүүхдүүдээ вакцинд хамрагдахыг уриалах боломж олдсонд баяртай байна” гэж хэлжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн бусад Элч, дэмжигчид болох жүжигчин Орландо Блүм, Софиа Карсон, Оливиа Колман, дуучин Анжелик Киджо, сагсан бөмбөгийн од Жереми Лин, жүжигчин Алисса Милано, дуучин Жесси Уэйр зэрэг одууд вакцины ач холбогдлын талаар цуврал ярилцлагуудыг цахимаар хийжээ. Дэлхий нийтэд вакцины ач холбогдлын талаар цахим дэмжигч давлагаа ид өрнөж байна.

Манай Монгол Улс вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа хэдий ч коронавирусийн аюул биднээс холдоогүй дэргэд байна.

Иймд Засгийн газраас иргэддээ мөнгөн урамшууллын хөшүүргээр иргэн таны эрүүл мэндийн төлөө хүн амыг эрсдлээс хамгаалсан бодлого хэрэгжүүлж байна.

Х.ТУЯА


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.