Ковидгүй зуныг гэр бүл, хайртай дотныхоо хүмүүстэй угтахын тулд вакциндаа бүрэн хамрагдаарай

Ковидгүй зуныг гэр бүл, хайртай дотныхоо хүмүүстэй угтахын тулд вакциндаа бүрэн хамрагдаарай

Ковид19-тэй дэлхийгээрээ л тэмцэж байна. Ноднингийн өдийг бодвол хэд хэдэн улс орон вакцин үйлдвэрлээд, тэрийг нь дэлхийгээрээ хэрэглэж байна. Гэвч вакцины хүрэлцээ хаа сайгүй л хүндхэн байх шиг. Тэр байтугай үйлдвэрлэгч улс орнууд өөрсдийн хүн амаа бүрэн вакцинжуулж чадахгүй байна. Зарим улс орон дотооддоо бүрэн вакцинжуулаад экспортод гаргана гэлээ. Энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газар гадаад харилцаа, хамтын ажиллагааны ухаалаг алхам хийж, хэд хэдэн улс орноос тусламжаар болон худалдаж аваад вакцинаа хангалттай оруулаад ирлээ.

Монголчууд бид энэ тохиолдолд үнэхээр азтай. Хэд хэдэн төрлийн вакцинаар иргэдээ бүрэн вакцинжуулж аюулт тахлаас салгахаар төр засаг нь мэрийж байна.  Угтаа бол хамгийн сайн вакцин бол олдож байгаа нь л юм шүү гэдэг үг хүртэл гарчихаад байхад зарим нэг хүмүүс өөрийн болон бусдын, хайртай дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, вакциндаа хамрагдахгүй байгаа нь харамсалтай юм. Корона тусахаа хүрвэл хэнийг ч ялгахгүй. Иргэд минь ухамсартай байж вакциндаа бүрэн хамрагдъя.

Коронагаас хамгаалж байвал ямар вакцин хийлгэх нь тийм ч чухал биш. Аль нь ч олдохгүй, хүртэхгүй байгаа улс орон олон бий шүү. Бид гэтэл вакциндаа хамрагдвал дээр нь тавин мянган төгрөг урамшуулал авч эхэллээ. Энэнээс илүү яаж эрхлэх вэ, ард түмэн минь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрчихсөн, шинжлэх ухаанчаар гаргаж авсан аль ч вакцин нь та биднийг амар тайван амьдрах, эрүүл байх, хайртай хүмүүстэйгээ он удаан жил хамтдаа аз жаргалтай байхад туслах юм шүү.  Эрүүл явах энэ ертөнцийн хамгийн том жаргал юм шүү. Вакцинаа хийлгээгүй хүн хаана байна, тэрийг л анаж байгаа шүү, өнөө муу корона.  

М.Наран

                                                                                                         


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.