Өнөөдөр хоолны дэглэмээс татгалзах олон улсын өдөр

Өнөөдөр хоолны дэглэмээс татгалзах олон улсын өдөр

Өнөөдөр хоолны дэглэмээс татгалзах олон улсын өдөр тохиож байна.

“No Diet Day” хоол хүнсээ хэрхэн зөв сонгож хэрэглэх, хоолны дэглэм баримтлахад эрүүл мэндэд гардаг өөрчлөлтүүд, ихэвчлэн сөрөг үр дагавар гардагийг, тухайлбал анорексия ба медиа дахь бие галбирын ухагдахууныг хүмүүст ойлгуулахыг зорьдог өдөр юм.

“Анорексиа” буюу хэвийн жинтэй ч өөрийгөө тарганд тооцон хоолоо сойсоор улмаар сэтгэцийн өөрчлөлтөнд орж, үхэлд ч хүрэх аюултай өвчин юм. Тус өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг бөгөөд таван хүн тутмын нэг нь амиа алддаг гэсэн тооцоог ДЭМБ-ээс гаргажээ.

Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийг 1992 оноос Мэри Эванс Ёнгийн санаачлагаар тэмдэглэж ирсэн. Мэри нь Английн “Diet Breakers” буюу “Хоолны дэглэмийг няцаагч” бүлгийн тэргүүн бөгөөд өөрөө өмнө анорексия өвчинд шаналж байсан учраас хүмүүст өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, бие хүн гэдгийг ойлгуулах ажилд идэвхтэй зүтгэж ирсэн нэгэн.
Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийн зорилго:

• Өөрийн унаган төрх, бие галбирын онцлог төрх байдлыг хүлээн зөвшөөрч хайрлах;
• Хоолны дэглэм ба жингийн тухай бодол шаналгааг нэг өдөр бүр мөсөн мартах;
• Жин хасах хоолны дэглэм, эрүүл мэнд ба биеийн хэмжээ харьцааны талаар нарийн судалж зөв ойлголттой болох;
• Хоолны дэглэм охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд хэрхэн нөлөөлдөг талаар тунгааж үзэх;
• Зохисгүй хооллолт (анорексия нервоза, булимия нервоза г.м орно) , өөх соруулах мэс заслын хохирогчдыг хүндэтгэх;
• “sizism” (“хэмжээлэх” “ жингээс шалтгаалж шившиглэх”) , “fatphobia” (“өөхнөөс айх”) гэх мэт жингийн талаарх тодорхойлолт, хайрцагласан ойлголтуудыг үгүй хийхэд хувь нэмрээ оруулах


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.