2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

УИХ-д суудалтай нам, эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ тавдугаар сарын 5-ны дотор нэр дэвшүүлэх материалаа СЕХ-нд хүргүүлэх хуулийн хугацаатай байсан.

Энэ дагуу МАН-аас нэрийг нь дэвшүүлсэн У.Хүрэлсүх, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нарын материалыг намуудаас хүргэсний дагуу СЕХ бичиг баримтыг нь хүлээн авлаа.

СЕХ-ноос Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авсан юм.

Одоо Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу өгөх юм.

Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд  МАН, ХҮН, АН-аас холбогдох бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлсэн гурван нэр дэвшигчийн намтрыг хүргье.

МАН-ААС НЭР ДЭВШИГЧ  У.ХҮРЭЛСҮХ:

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр  шийдвэрлэсэн.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач

1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч

2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан

1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч

2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга

2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд

2017 оноос Монгол Ардын Намын дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ЗӨВ ХҮН-ЭЛЕКТОРАТ ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТ:

УИХ-д нэг суудалтай Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас Дангаасүрэнгийн Энхбат өрсөлдөхөөр болсон.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1965-1975 онд Нийслэлийн 23,24-р дунд сургууль

1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд програмист, төвийн захирал

1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга

1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд

1994-2008 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн

2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга

2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч

2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч

2007 оноос Монголын Ногоон намын дарга

2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНЭ: 

М.Тулгатын АН-аас Содномзундуйн Эрдэнийг нэр дэвшүүлэхээр гишүүд нь дотоод сунгаагаар шийдвэрлэсэн.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль

1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан

1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр

1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр

1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр

2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга

1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга

1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан

1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга

1992-1996 онд “Молор-Эрдэнэ” ХХК-ны захирал

1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга

1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн

2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга

2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга

2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2021 онд Ардчилсан Намын дарга


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.