Г.Занданшатар: Та бүхэн өлсгөлөнгөө зогсоохгүй бол би хамт өлсгөлөн зарлая

Г.Занданшатар: Та бүхэн өлсгөлөнгөө зогсоохгүй бол би хамт өлсгөлөн зарлая

УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлаа.

Г.Занданшатар дарга гишүүдийн байр суурийг нэг бүрчлэн сонсож, өөрийгөө МАН-ын гишүүн бус УИХ-ын даргын үүднээс ирсэн гэж онцоллоо. Түүнчлэн тэднийг өөрийн албан өрөөнд урьж, асуудлыг эв зүйгээр, ёс суртахуунтайгаар ярилцъя хэмээж байна. Улмаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нартай ярилцаж, уг асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллах тал дээр тохиров. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Хууль ёсыг бид дээдлэх ёстой. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаална гэж та бид бүгдээрээ тангараг өргөсөн. Өнөөдөр АН асуудлаа дотооддоо ярих ёстой. Намын дотоод зөрчлөө битгий төрийн хямрал болгоод бай.  Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Ардчилсан нам дотроо учраа олох хэрэгтэй. Нам, улс төргүйгээр би та бүхэнтэй ярилцах гэж ирлээ. Нэг бол би энд суугаад та бүхэнтэй хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилц.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Монголоо шударга болгоё гэхээр нь хоёргүй сэтгэлээр ажилласан. УИХ-ын даргын хувьд Г.Занданшатар та ажлын хэсэг байгуул. Бид ажлын хэсэгт орж ажиллаад, УИХ-аас байгуулсан төрийн байгууллага нь яаж хууль зөрчөөд байгааг нь тайлбарламаар байна. Шударга байя. Бүгдээрээ тойрч суугаад, УИХ-ын ажлын хэсэг аль нь зөв бэ гэдгийг шийдэх ёстой” гэв. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.