Хоёр дахь тунгаа тариулаад маргааш нь 50,000 төгрөг дансанд нь оржээ

Хоёр дахь тунгаа тариулаад маргааш нь 50,000 төгрөг дансанд нь оржээ

Засгийн газраас коронавирусний эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэнд 50,000 төгрөгийн урамшууллыг олгож эхэлжээ.

Вакцины хоёр тундаа хамрагдсан иргэд 50,000 данс орж ирлээ гэсэн сэтгэгдлийг цахим орчинд үлдээж байна. Жишээлбэл… 5-р сарын 5-ны өдөр вакциныхаа 2-р тунг хийлгэсэн иргэн өчигдөр 50,000 төгрөгөө авчээ. Ингэхдээ вакцинаа хийлгээд өнөөдөр дансанд мөнгө оржээ, хариуцлагатай иргэн гэсэн баталгаа минь ирлээ, хариуцлагатай байх ийм сайхан гэх мэтээр өөрсдийн сэтгэгдлийг бичиж байна.

Коронавирусний улмаас дэлхий нийтээрээ жил гаруйн хугацаанд хөл хорионд орсон бидний энгийн амьдралдаа эргэн орох ганц гарц бол вакцин юм. Тиймээс ард иргэд та бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө вакцинжуулалтад хамрагдаарай.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.