Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 162 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 162 иргэн эх орондоо ирнэ

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг баталсан.

Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөөд байна.

Хуваарийн дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 162 иргэн ирэх бөгөөд Сүнжин гранд, Гайде, Тэмүүжин зочид буудлуудад хувиарлан тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.