СЕХ-оос Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэлээ

СЕХ-оос Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж байгаа Д.Энхбатыг албан ёсоор бүртгэсэн талаар ХҮН-ын удирдлагууд мэдээллээ.

Энэ үеэр нэр дэвшигч Д.Энхбат “Ерөнхийлөгчийн сонгуульд хууль ёсыг сахиж итгэл, зүтгэл гаран оролцох болно. Би бол аль нэг намын гишүүн биш. Гэхдээ нэг нам, эвслийн хүрээнээс хальж, намайг нэр дэвшүүлсэн “Зөв хүн электорат” эвслийнхэнд талархаж байна. Намайг дэмжиж байгаа бүх хүн бол нэг зүйлийг хүсэж байгаа. Монголын төлөө ажиллаж чадах мэдлэг, боловсролтой хүмүүсийг нэгтгээсээ гэж хүсэж байгаа. Тэгэхээр Монголынхоо төлөө ажиллах сэтгэл, зүтгэлтэй хүмүүсийн нэгтгэх гарц болохын төлөө ажиллана гэж бодож байна” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.