Үймээн самуун дэгдвэл хэн хожиж, хэн хохирох вэ?

Үймээн самуун дэгдвэл хэн хожиж, хэн хохирох вэ?

Хөл хорио дөнгөж тавигдмагц  АН-ын хоёр тал иргэдийг жагсаалаа. Сүүлдээ талбай дээр ирж нэгдээд хоорондоо зодолдлоо.

Хөл хорио, ковид бол тэдэнд юу ч биш бололтой юм. 

Өлсгөлөн зарласан АН-ын  хэдэн гишүүд ард түмний нэр барьж байгаа ч үнэн хэрэгтээ хувийн өчүүхэн эрх ашгаа урдаа тавьж байгаа хэн бүхэн мэдэж байгаа. Тэдний эрх ашгийн төлөө зориудаар /зарим хэвлэл мөнгөөр жагсаж байгаа талаар мэдээлсэн/ цуглуулсан хүмүүс нь оччихсон олноороо багширалдаж байна лээ.

Өнөөдөр ч мөн жагсаал цуглаанд иргэдийг оролцохыг уриалан дууджээ. Иргэд үүнд сонор сэрэмжтэй байж, короновирусын халдвараас сэргийлээрэй. Олноороо ингэж цуглах нь эрсдэлтэй.

Цар тахлын үед халдвар авах, дээр нь зохион байгуулалттай үймээн самуун дэгдээвэл долдугаар сарын 1 шиг хүний амь эрсдэж, олон залуус шоронгийн хаалга татсан гашуун түүх бийг санах хэрэгтэй юм. Улс төрийн энэ  жагсаал цуглаан, үймээн самуунд нь оролцвол өнөөх улстөрчид хожиж, иргэд л хохирно. Сонор сэрэмжтэй байцгаая.

Б.Солонго


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.