Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болно

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар үйл ажиллагаа явуулаад 100 хоножээ. 100 хоногийн ажлын тайлангаа Ерөнхий сайд О.Оюун-эрдэнэ тайлагнаж, сэтгүүлчидтэй ярилцаж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар байгуулагдах үе амар байсангүй. Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөн 2 сая хүнээ алдсан, дэлхийн бүс нутаг биш тэр чигтээ цар тахлын өмнө өвдөг сөгдсөн амаргүй цаг хугацаа таарсан. Монгол Улс дотооддоо цар тахлыг алдаагүй 10 сар барьж чадсан нь вакцинтай золгох цаг хугацааг олгосон.

Цар тахал гэдэг зүйл эдийн засагтай урвуу хамааралтай. Хөдөлгөөн ихсэх тусам цар тахлын тохиолдол нэмэгддэг. Хөдөлгөөн хорих тусам цар тахлын тохиолдол багасаж эдийн засаг агшдаг. Тэгэхээр энэ заагийн дундуур хэрхэн явах вэ гэдэг нь дэлхийн улсуудын улс төрчид, эдийн засагчдын өмнөх амаргүй сорилт байсан.

Эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан цаг үе таарсан. Төсвийн алдагдал, ДНБ-ний эзлэх хувь 12.3 хувь болж, төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан 7.9 их наяд төгрөг Монголбанкин дээр гацсан. Арилжааны банкууд зээл гаргахаа больсон. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахаас айж, төлөвлөгөөгөө болж эхэлсэн. Тийм учраас зах зээл дээр байгаа бэлэн мөнгөний хомсдол үүсч, 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ Засгийн газар нүүр тулсан.

Ийм нөхцөл байдалд бид тооцоо судалгаатай ажиллахгүй бол болохгүй байсан. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн уур амьсгал биднийг угтсан, гадаа талбайд өлсгөлөн зарлаж жагсаал болсон нөхцөл байдал угтаж байв. Цар тахлын нөхцөл амаргүй, хөл хориог нийгмийн сэтгэлзүй хүлээж авахгүй нөхцөл байдалд байсан. Ер нь бол хөл хорио тогтоох бүрт халдварын тохиолдлыг тоо багасдаг, сулрахаар нэмэгддэг. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Та бүхэнд нийт дөрвөн хөл хорионы үр дүнг харуулж байна. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол 1 сая орчим хүн халдвар авч, нас барсан хүний тоо 10-20 мянгыг давах байсан хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

Цар тахлын дараах нөхцөл байдлыг ярих цаг болсон. Бид тооцсон хугацаанаас 11 өдрийн өмнө зах зээлээ нээх тооцоо байна. Мутацид орсон вирус, шинэ төрлийн вирус гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Өнөөдөр вакцин нөлөөлөх хэмжээнд цар тахлын нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болно. Тиймээс бид том төслүүдээ зоригтой хөдлөх хэрэгтэй” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.