Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын нөлөө арилахгүй бол байр, цахилгаан, хүүхдийн мөнгийг он дуустал олгож магадгүй

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын нөлөө арилахгүй бол байр, цахилгаан, хүүхдийн мөнгийг он дуустал олгож магадгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулан мэдээлэл хийж байгаа билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөлөө арилахгүй бол одоо олгож байгаа хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.   

Тэрээр “Энэ нь мэдээж төсөв дээр эрсдэл үүсгэх учир цар тахлын хүрээ хумигдаж, нөлөө багасаж, эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгааг мэргэжлийн байгууллага, статистикийн судалгааг үндэслэн тодорхойлбол одоо үзүүлж байгаа хөнгөлөлтөөс татгалзана. Гэхдээ татгалзахдаа үе шаттай зохион байгуулна. 

Мэдээж энэ нь тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална” гэдгийг онцлон хэлсэн юм. 

Тэрээр үргэлжлүүлэн “Бид Файзер компанитай холбоо тогтоон ажиллаж байгаа. Ирэх долдугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн вакциныг татан авахаар төлөвлөж байна. Худалдан авалтад ямар нэгэн асуудал гарахгүй. Одоо хийгдэж байгаа вакцины 80 орчим хувийг бид гаднаас худалдан авсан. Өнөөг хүртэлх худалдан авалтад ямар нэгэн хүндрэл гараагүй” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.