Тендерийн зарагт Эрдэнэт үйлдвэрээс зарласан тендерийн маргаан өндөр хувь эзэлж байна

Тендерийн зарагт Эрдэнэт үйлдвэрээс зарласан тендерийн маргаан өндөр хувь эзэлж байна

Тендерийн будилааныг шүүхээс өмнө “шүүдэг” газар бол Сангийн яам байдаг. Гомдогсод, заргалдагчид тендерийн будилаан гарлаа гэж үзвэл Сангийн яаманд  хандах хуультай. Ийм зарчмаар 2021 оны дөрөвдүгээр сард тендерт оролцогчдоос гэрээ байгуулахаас өмнөх шатанд тендер шалгаруулалттай холбогдуулан нийт 184 гомдол ирүүлжээ. Сангийн яам үүнээс 77 гомдлыг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх, 32 гомдлыг захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.

Эдгээр гомдол заргын нэлээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендерүүд эзэлж байна.

Зарга мэдүүлсэн тендерүүдээс “Дахин үнэлгээ хийлгэх”-ээр шийдсэн нь:

-“Тэнгэр суудал” ХХК нь 2021-01-21-нд зарлагдсан 245,242,500 төгрөгийн өртөг бүхий Автоматжуулалтын контроллёрын тэжээлийн блокийг нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

-“Эс Жи Эс Ай Эм И Монголиа” ХХК нь 2021-01-18-нд зарлагдсан 432,000,000 төгрөгийн өртөг бүхий Лабораторийн шинжилгээний ажил/структур, геотехникийн судалгааны туршилт шинжилгээний тендерт зарга мэдүүлсэн.

-“Загасан соёмбо” ХХК нь 2021-01-15-нд зарлагдсан 1,107,302,663 төгрөгийн өртөг бүхий Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

-“Эспм интернэйшнл” ХХК нь Иж бүрдэл дэд станц КТП-19.23 MNS 6/0.4kV 250kVA нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

-“Рос импорт” ХХК нь 2021-01-13-нд зарлагдсан 2,640,411,000 төгрөгийн өртөг бүхий Төмөрт марганец нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

– “ОАК экспресс монголиа” ХХК нь  2021-01-27-нд зарлагдсан 361,950,000 төгрөгийн өртөг бүхий 20/5 тонны даацтай гүүрэн кран №1554-ийн их засварын ажил тендерт зарга мэдүүлсэн.

-“ОАК экспресс монголиа” ХХК нь 2021-01-27-нд зарлагдсан 729,600,000 төгрөгийн өртөг бүхий Ган бөөрөнцгийн цех вандан кран № 2755-ын замын шинэчлэх, засварлах ажил тендерт зарга мэдүүлсэн.

 – “Есөнмөнх сүлд” ХХК нь 2021-01-18-нд зарлагдсан 440,485,170 төгрөгийн өртөг бүхий Антифриз-1 нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

-“Петротрак” ХХК нь 2021-01-18-нд зарлагдсан 2,006,400,000 төгрөгийн өртөг бүхий Холин цэнэглэгч машин тендерт зарга мэдүүлсэн.

– “Юнигаз” ХХК нь Хий нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

– “Таван үндэс” ХХК нь 2021-02-09-нд зарлагдсан 1,080,000,000 төгрөгийн өртөг бүхий Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтэц барьж байгуулах суурь судалгаа, инженер геологи, хөрсний судалгаа хийх тендерт зарга мэдүүлсэн.

– “Хьюндай моторс монгол” ХХК нь Автокоран нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

– “Голден дрийм” ХХК нь Иж бүрдэл дэд станц КТП-19.23 MNS 6/0.4kV 250kVA нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

Зарга мэдүүлсэн тендерүүдээс “Гомдлын бүрдүүлбэр дутуу” гээд хүлээн аваагүй нь:

-“Юнайтэд белаз машинери” ХХК нь Өөрөө буулгагч автомашины сэлбэг нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

– “Монгол маск эрдэнэт” ХХК нь 2021-01-15-нд зарлагдсан 447,937,350 төгрөгийн өртөг бүхий Амьсгал хамгаалах хэрэгсэл нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

– “Майндата” ХХК нь 2021-03-26-нд зарлагдсан 1,282,500,000 төгрөгийн өртөг бүхий Молибдены баяжмалыг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт зарга мэдүүлсэн.

– “Тритек” ХХК нь  2021-02-02-нд зарлагдсан 333,720,000 төгрөгийн өртөг бүхий Төслийн талбайн гидрологи, структур, геотехникийн ерөнхий судалгаа тендерт зарга мэдүүлсэн.

– “Сокол” ХХК нь 2021-01-15-нд зарлагдсан 2,074,907,853 төгрөгийн өртөг бүхий Хүнд даацын машины хөдөлгүүр тендерт зарга мэдүүлсэн.

 – “Инженер геодези” ХХК нь 2021-02-09-нд зарлагдсан 1,080,000,000 төгрөгийн өртөг бүхий Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтэц барьж байгуулах суурь судалгаа, инженер геологи, хөрсний судалгаа хийх тендерт зарга мэдүүлсэн.

– “Энерготех сервис” ХХК нь 2021-01-25-нд зарлагдсан 1,068,750,000 Дулааны цахилгаан станц, дулааны цахилгаан станцын 1 дүгээр магистралийн буцах шугам солих ажил тендерт зарга мэдүүлсэн.

 Зарга мэдүүлсэн тендерүүдээс “Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” хэмээн шийдсэн нь:

– “Фарос интернэшнл” ХХК нь 2021-02-04-нд зарлагдсан 168,563,250 төгрөгийн өртөг бүхий Өрөмдлөгийн аваарын багаж нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

– “Воком технологи” ХХК нь 2021-04-14-нд зарлагдсан 1,402,200,000 төгрөгийн өртөг бүхий Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн 4-р секцийн технологийн автоматжуулалтын систем, контроллерыг шинэчлэх ажил тендерт зарга мэдүүлсэн.

– “Эм и си ти эс” ХХК нь 2021-01-21-нд зарлагдсан 498,750,000 төгрөгийн өртөг бүхий Бал чулуун электрод нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

Мэдүүлсэн заргаа буцааж татсан нь:

-“Богатырь” ХХК нь 2021-02-04-нд зарлагдсан 307,135,352 төгрөгийн өртөг бүхий Төрөл бүрийн түгжээ нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

– “Фарос интернэшнл” ХХК нь 2021-01-18-нд зарлагдсан 204,193,380 төгрөгийн өртөг бүхий Төрөл бүрийн фильтр цаас нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

Зарга мэдүүлсэн тендерүүдээс “Гомдол хүлээн авах боломжгүй, шүүхэд хандах” хэмээн шийдсэн нь:

– “Транстехномаркет” ХХК нь 2021-01-07-нд зарлагдсан 1,350,000,000 төгрөгийн өртөг бүхий ШДП 15 21 хацарт бутлуурт шаардлагатай сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн.

Зарга мэдүүлсэн тендерүүдээс “Өөр бусад” хэмээн шийдсэн нь

– “Энерготех сервис” ХХК нь 2021-01-25-нд зарлагдсан 1,068,750,000 төгрөгийн өртөг бүхий Дулааны цахилгаан станц, дулааны цахилгаан станцын 1 дүгээр магистралийн буцах шугам солих ажил тендерт зарга мэдүүлсэн.

Зарга мэдүүлсэн тендерүүдээс “Хүчингүй болгох” -оор шийдсэн нь

– “ЧПМ” ХХК нь Тастагч, өнгөлгөөний чулуу metdabo тендерт зарга мэдүүлсэн.  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.