Увсын О.Цогтгэрэлийн оффисоос Ч.Хүрэлбаатарыг “тролл” хаягаар гүтгэснийг нь цагдаагаас тогтоожээ

Увсын О.Цогтгэрэлийн оффисоос Ч.Хүрэлбаатарыг “тролл” хаягаар гүтгэснийг нь цагдаагаас тогтоожээ

Цахим сүлжээний харилцааны хэм хэмжээг зөрчиж бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг ЦАХИМ ТРОЛЛ гэж нэрлээд байгаа.

Сүүлийн үед троллингийг улс төрийн хүрээнд ихээр хэрэглэж байна. Улс төрийн хүрээнд санаатайгаар хэн нэгнийг харлуулж, нэр хүндийг нь гутаах зорилгоор троллуудыг ажиллуулдаг.

Энэ төрлийн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад цөөнгүй ирдэг.

Тухайлбал… 2016 оны 5-р сард “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл буй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын талаар олон нийтийн сүлжээгээр удаа дараа гүтгэлгийн чанартай мэдээллүүд явуулж байжээ.  Уг асуудлыг шалгаж өгөхийг Ч.Хүрэлбаатар гишүүн  Цагдаагийн байгууллагаас  хүсэхэд…

Ganbat Boldkhuu, Увс Бахархал, Баасандорж Батдорж гэсэн фэйсбүүк хаяг нь хуурамч бөгөөд энэ хаягнаас мэдээлэл оруулахдаа СБД-ийн 8 дугаар хороо “Central tower”  барилгын 9 давхарт байрлах “Тэсо” корпорацид бүртгэлтэй 43.242.241.90 гэсэн интернет протоколыг ашигласан болохыг тогтоосон байдаг юм байна.

Ийнхүү О.Цогтгэрэл нутаг нэг Ч.Хүрэлбаатарыгаа троллоор гүтгэн харлуулсан болж таарав.

Энд дуулгахад… Н.Алтанхуягын төлөө өлсөж буй АН-ын зарим гишүүд цахим орчинд мэдээллээ оруулж үүнийг зориудаар олон нийтийн дунд тарааж, өлсгөлөнг нийтийг хамарсан жагсаал, тэмцэл болгох гэж оролдлоо. Сүхбаатарын талбай дээр болж байгаа жагсаалд “Тэсо” группийн ажилчдыг бөөнөөр нь дайчилсан гэнэ. Юутай ч талбай дээр тесо компанийн логотой хамгаалалтын албаныхан ажиллаж байгаа харагдав. Ажилчдыг заавал ир, өглөөнөөс орой болтол бай, жагсаал албан ёсоор тартал энд суу. Ирэхгүй бол ажлаас чинь хална хэмээн сүрдүүлснээр ажилчид жагсаалд оролцсон гэх мэдээлэл бий.  Гэвч энэ мэдээллийг О.Цогтгэрэл үгүйсгэсэн.

Ямартай ч энэ нь манай улсад троллинг ажиллагаа эрчимтэй явагддаг гэдгийг баталж байгаа юм.

Э.МӨНХ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.