Хүүхдийн баяр тэмдэглэхгүй байхыг үүрэгдлээ

Хүүхдийн баяр тэмдэглэхгүй байхыг үүрэгдлээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн зургадугаар сарын 1-нд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан удахгүй тохиох хүүхдийн баярыг тэмдэглэхгүй, арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэлийг  нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүрэг болголоо.

Тэрбээр Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөмжид үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх” шийдвэрийг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулсан юм.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгажээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.