Япон Энэтхэгээс ирэх хүмүүст тавих хязгаарлалтаа чангатгахаар болжээ

Япон Энэтхэгээс ирэх хүмүүст тавих хязгаарлалтаа чангатгахаар болжээ

Япон  улс өнөөдрөөс Энэтхэг, Пакистан, Балбаас ирэх хүмүүст тавих хязгаарлалтаа чангатгахаар болжээ. Тус улсын Засгийн газраас Энэтхэгт тархсан коронавирусний хувилбар нэмж тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд тус арга хэмжээг авсан хэмээн тайлбарласан байна.

Тодруулбал, эдгээр гурван орноос ирсэн хүмүүс Засгийн газрын тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байгаа газруудад зургаан хоног байрлах юм байна. Ингэхдээ тэд гурав, зургаа дахь өдрөө шинжилгээ өгөх бөгөөд хоёр шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд тэд Япон дахь гэртээ өөрийгөө тусгаарлах боломж бүрдэх аж.

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо өдөрт 400 мянгаар, нас барсан тохиолдлын тоо 4000-аар нэмэгдэх болоод байгаа юм. 

эх сурвалж: NHK


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.