МАН, АН-ын улс төрийн зөвшилцлийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Ганибал нар ахлахаар болжээ

МАН, АН-ын улс төрийн зөвшилцлийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил,  Н.Ганибал нар ахлахаар болжээ

УИХ дахь АН-ын зарим гишүүдийн Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийг шаардан Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад өнөөдөр 7 хонож байгаа билээ.

Улмаар энэхүү улс төрийн өлсгөлөнг зогсоож, талуудыг зөвшилд хүргэх зорилгоор МАН болон АН-ын бүлгийн гишүүдийг ажлын хэсэг байгуулах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Үүний дагуу хэд хэдэн удаа талууд уулзаж ярилцсаны үндсэн дээр албан ёсоор ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон.

Тэгвэл уг ажлын хэсэгт орсон гишүүдийг танилцуулж байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал томилогдсон бол гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ц.Мөнхцэцэг нар багтжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.