Монгол хөл бөмбөгчин Г.Ганбаяр Унгарын дээд лигийн мөнгөн медаль хүртжээ

Монгол хөл бөмбөгчин Г.Ганбаяр Унгарын дээд лигийн мөнгөн медаль хүртжээ

Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Г.Ганбаяр Унгарын хөл бөмбөгийн дээд лигээс мөнгөн медаль хүртжээ.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар “Алдарт Пушкашийн нутагт, домогт Ференцварошийн араас аман хүзүүднэ гэдэг яах аргаүй бахдам амжилт юм. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2015 онд эхлүүлсэн “Пушкашийн хүүхдүүд” төсөлд 10 гаруй хөвгүүн хамрагдаж, эхнээсээ ийнхүү үр дүнгээ харуулсаар байна.

May be an image of 3 people, people standing and outdoors

Ирэх намар Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн өөрийн нүүр хуудсандаа бичжээ.

May be an image of 2 people, people standing and outdoors

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.