Д.Ганбат: Бидний тавьсан шаардлага биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоож байна

Д.Ганбат: Бидний тавьсан шаардлага биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоож байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй дахин уулзлаа.

Тэрээр “Үүсэн нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдаж ажлынхаа төлөвлөгөөг баталсан. УБЕГ-ын албан тушаалтнууд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж хэрэгжүүлсэн гэдгийг шалгаж тогтоохоос эхлээд нэлээд хэдэн асуудлаар төлөвлөгөө гаргасан” гэлээ. 

МАН, АН-ын хамтарсан ажлын хэсэг байгуулсан гэдгийг хэлээд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг УИХ-ын гишүүн Д.Мөнх-Оргил танилцууллаа.  

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил “АН-ын бүлгийн гишүүдийн тавьсан саналыг хүлээж авч байгаа. Тухайлбал, УБЕГ-ын албан тушаалтнууд АН-ын тамганы асуудлуг хуулийн дагуу шийдвэрлэсэн эсэхийг хянаж шалгахаар боллоо. Мөн Дээд шүүхийн Тамгын газраас гаргасан улс төрийн намын лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхийг үнэлж дүгнэнэ. Гуравдугаарт СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мэдээлэл сонсохоор боллоо. Дөрөвдүгээрт, АН-ын бүлэг АТГ-т хандаж УБЕГ-ын зарим албан тушаалтныг шалгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас мэдээлэл авна. Ажлын хэсэг ийм төлөвлөгөө баталсан” гэсэн юм.

Энэ үеэр тавдугаар сарын 5-ны оройноос эхлэн төв талбай дээр нойтон өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдийн төлөөл болж, бүлгийн дарга Д.Ганбат “Өлсгөлөнгөө зогсооё гэсэн байр суурьтай байна. Энэ цаг мөчөөс эхлэн зогсооно” гэсэн юм. Ингэснээр УИХ дах АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө албан ёсоор зогсоолоо. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.