ЭМЯ: Вакцинаас болж нас барсан эсэхийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн тогтооно

ЭМЯ: Вакцинаас болж нас барсан эсэхийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн тогтооно

Чингэлтэй дүүрэгт нярай хүүхэдтэй эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд гэртээ очоод нас барсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байгаа билээ. Энэхүү асуудалд Эрүүл мэндийн яамнаас тайлбар хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Шүүх шинжилгээний үндэсэний хүрээлэн нас барсан хүмүүсийн шалтгааныг эцэслэн тогтоодог. Үүний дараа Эрүүл мэндийн яамнаас тодорхой мэдээлэл өгөх болно. Бид одоогоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хариу ирэхийг хүлээж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Вакцины дараа илэрч байгаа урвалыг богино хугацаанд болоод ерөнхий биеийн, хэсэг газрын урвал гэж ангилдаг.

Богино хугацаанд илрэх урвал буюу амь насанд аюултай байх урвал вакцин хийлгэснээс хойш 30 минутын хугацаанд илэрдэг. Тиймээс коронавирусийн эсрэг вакцин хийлгэснээс хойш эмчийн хяналтад 30 минутад байлгахаар зохион байгуулж байгаа юм.

Аливаа вакцин хийсний дараа эмчийн хяналтад 30 минут байлгадаг нь нас баралтад хүргэхээр урвал эхний 30 минутад л илэрдэгтэй холбоотой гэж ойлгож болно. Тиймээс эхний 30 минутад илрэх урвалаас л бид хамгийн их болгоомжлох ёстой.

Цаашид тухайн хүнд ямар хэвийн урвалууд илэрч байгаа дээр тандалт судалгаа хийгддэг.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.