Л.Оюун-Эрдэнэ: Газар тариалангийн салбарыг уул уурхайтай тэнцэхүйц хэмжээнд хөгжүүлэхээс өөр гарцгүй болоод байна

Л.Оюун-Эрдэнэ: Газар тариалангийн салбарыг уул уурхайтай тэнцэхүйц хэмжээнд хөгжүүлэхээс өөр гарцгүй болоод байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт, чөлөөт бүсэд ажиллаж байна. Энэ үеэрээ Дархан-Сэлэнгийн бүс нутгийг илүү эрчимжүүлсэн бүс болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцоллоо.

Мөн эрчимжүүлсэн ХАА, газар тариаланг хөгжүүлэх цорын ганц бүс нутаг бол Дархан, Сэлэнгийн бүс нутаг. Ийм учраас бид төрөөс онцгой анхаарч ажиллана. Энэ ч утгаараа бидний яриад байгаа 100 төсөл арга хэмжээний нэлээд том хэсэг нь энэ бүс нутагт хэрэгжинэ гэж Ерөнхий сайд хэллээ. 

Тариаланчдын зүгээс зоорь, хүлэмжийн аж ахуйтай холбоотой ямар бодлого баримтлахыг Ерөнхий сайдаас тодруулахад… “Зоорийн болон өвлийн хүлэмжийн асуудал бол маш жижиг асуудал. Үүнийг шийдэж болно. Шийд гээд хэлчихсэн. Энэ бол бас л гал унтраах асуудал. Бидний зорилго маш жижиг болчихоод байна. Цаашид экспортлогч улс болно гэж том харах ёстой. Тухайлбал урд, хойд хоёр хөршийнхөө тодорхой хэмжээний стандартыг хангах хэмжээг бид хангаж чадвал дотоодын хэрэгцээ тэртээ тэргүй хангагдана. Газар тариалангаа хөгжүүлэх, атрын аян бол хийх л ёстой ажил боловч уул уурхайтай тэнцэхүйц хэмжээнд хөгжүүлэхээс өөр гарцгүй болоод байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, орон нутгийн удирдлагууд, иргэд маань ч ойлгох хэрэгтэй. ХХААХҮЯ-ны өгсөн мэдээллээр хэдийгээр бид өргөн уудам газар нутагтай ч Сэлэнгэ, Дархан шиг ийм газар нутаг байхгүй. Яагаад гэвэл нийт газар нутгийн 0.6 хувийг эзэлж байгаа ч үржил шимтэй хөрс энд байна. Тиймээс бид энэ хөрсөө л хэрхэн яаж ашиглах вэ гэдэг л манай улсын туйлын чухал зүйл болж байна. Түүнээс биш дуртай аймаг бүрт хөгжүүлэх ийм үржил шимт хөрс бол байхгүй байгаа юм. гэв. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.