АНУ вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийг амны хаалтгүй явахыг зөвшөөрлөө

АНУ вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийг амны хаалтгүй явахыг зөвшөөрлөө

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв пүрэв гаригт “COVID-19”-ийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан иргэд олон нийтийн газраар амны хаалтгүй зорчиж болох журмыг танилцууллаа.

Гэсэн ч нийтийн тээвэр, галт тэрэг болон онгоцоор зорчихдоо иргэд амны хаалтаа зайлшгүй зүүх журам үйлчилсэн хэвээр байх аж. Мөн иргэд вакцины хоёр тундаа хамрагдсан ч халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтаа үргэлжлүүлэн зүүх нь ухаалаг алхам болохыг онцолсон байна.

Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи энэ талаар “Одоо амны хаалт зүүх эсэх нь хүмүүсийн хувийн сонголт юм. Хэдий вакцины хоёр тундаа хамрагдсан ч урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтаа үргэлжлүүлэн зүүхэд огт буруу зүйл биш” гэжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.