“ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН БАЯРЫН ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН БАЯРЫН ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газрын харилцааны ажилтны өдрийг уламжлал болгон тавдугаар сард тэмдэглэн өнгөрүүлээд 17 жил болжээ. Энэ жил цар тахалтай холбогдуулан “Баярын хурал”-ыг цахимаар зохион байгууллаа. Хурлыг нээж БХБЯ-ны Хот, байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат үг хэлж, БХБ-ын сайд Б.Мөнхбаатарын мэндчилгээг уламжиллаа.

Тэрээр үгэндээ “ Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хөдөлмөр, зүтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж буй салбарын нийт албан хаагчид”-дад баярын мэнд дэвшүүлж, цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ.Хуралд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, мэргэжлийн холбоод оролцож, видео мэндчилгээ бэлтгэн хүргүүллээ.

Хурлын үеэр дэвшилтэт технологи дээр суурилсан цахим засаглалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, Газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг, Газрын харилцааны ажилтны өдөрт зориулан зохион байгуулсан ажлуудын талаар ярилцаж, цаашдаа хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын төлөвлөгөөг ярилцаж шийдвэрлэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.