Чикагогийн гудамжинд 1000 муурыг сул тавина

Чикагогийн гудамжинд 1000 муурыг сул тавина

АНУ-ын Чикаго хотын захирагч 1000 муурыг гудамжинд тавья гэж шийдсэн тул эзэнгүй муурнуудыг асардаг газарт ханджээ.

Хотын захирагч ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Чикаго хотод хулгана хэт олширсонтой холбоотой. Хэдийгээр иргэд муур тэжээх нь элбэг ч гэлээ гэрийн тэжээвэр муурнууд хулгана барих чадваргүй байдаг тул зориудаар гудамжнаас барьж амьтны асрамжийн газарт хүргэсэн муурнуудыг эргүүлэн гудамжинд тавих юм байна.

Мөн гудамжинд  муурнуудыг тавихаас өмнө “хөнгөлж”, вакцин хийх гэнэ. Хэдийгээр хулганыг хороор устгаж болох ч байгаль, хүнд хор учруулахгүй талаас нь шийдье гэвэл муур хамгийн сайн шийдэл ажээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.