Энэтхэгт үүссэн нөхцөл байдлын улмаас “COVAX” хөтөлбөрийн вакцин хомсоджээ

Энэтхэгт үүссэн нөхцөл байдлын улмаас “COVAX” хөтөлбөрийн вакцин хомсоджээ

Энэтхэгт коронавирусний халдварын нөхцөл байдал хүндрэх болсонтой холбоотойгоор “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” олон улсын хөтөлбөрт 140 сая тун вакцин хомсдож байна.

Тус хөтөлбөрийн хамгийн том нийлүүлэгч болох Энэтхэгийн “Serum” хүрээлэн өнгөрсөн гуравдугаар сард экспорт тасалдсанаас хойш төлөвлөсөн хуваарийн дагуу вакцинаа нийлүүлээгүй байна.

Иймээс “COVAX”-ийн вакциныг худалдан авч, нийлүүлж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн /UNICEF/ зүгээс “Долоогийн бүлэг”, Европын Холбооны орнуудын удирдагчдад вакцинаасаа хуваалцахыг уриалжээ.

Тэд ирэх сард Их Британид уулзахаар товлоод буй юм. “UNICEF”-ийн тооцоолсноор, эдгээр орон хүн амаа вакцинжуулах зорилтдоо хүрэхийн сацуу 153 сая орчим тун вакциныг хандивлах боломжтой ажээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.