Цар тахалд нэрвэгдсэн Энэтхэгт байгалийн гамшиг нүүрлэж, 14 хүн амиа алджээ

Цар тахалд нэрвэгдсэн Энэтхэгт байгалийн гамшиг нүүрлэж, 14 хүн амиа алджээ

Коронавирусийн хямралыг даван туулахаар хичээж байгаа Энэтхэгт өөр нэг золгүй явдал нүүрлэлээ. Евроньюс агентлагийн мэдээлснээр, тус улсын баруун эрэгт байх мужуудад хүчтэй шуурга болсон байна. 

Даваа гарагийн орой 175 км цагийн хурдтай шуурга болж, шуурганы улмаас мод сугарч, байшингуудын дээвэр хуулагджээ. Үүний араас аадар бороо орж, үер буусан байна. Аадар бороо болон хүчтэй үуурганы улмаас томоохон нисэх буудал болох Мумбайн буудал зэрэг хэд хэдэн нисэх буудлуудыг тавдугаар сарын 19-ний өдрийг хүртэл хаажээ. 

Үүссэн нөхцөл байдлын улмаас Энэтхэгийн Байгалийн гамшигт хариу үзүүлэх алба, эргийн хамгаалалт, флот, арми, агаарын хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 14 хүн амиа алдаж, олон мянган хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.