“AESPA” хамтлагийн шинэ уран бүтээл болох “Next Level” 26 орны “iTunes”чартыг тэргүүлжээ

“AESPA” хамтлагийн шинэ уран бүтээл болох “Next Level” 26 орны “iTunes”чартыг тэргүүлжээ

SM интертаймэнтийн шинээр гаргаж байгаа “Аespa” охидын хамтлаг өчигдөр өөрсдийн хоёр дахь сингл дуу болох “Next Level” дуугаараа анхны эргэн ирэлтээ хийлээ.

Улмаар тус хамтлагийн “Next Level” дуу цацагдсан даруйдаа нийт 26 улс орны “iTunes”-ийнчартуудыг тэргүүлсэн талаар SM интертаймэнтээс мэдээлсэн байна. Ингэснээр “Аespa” хамтлаг кпопын түүхэнд 2 ба түүнээс дээш дуугаараа уг чартад бичигдсэн гурав дахь охидын хамтлаг мөн 4-р үеийн анхны хамтлаг боллоо.

Түүнчлэн Genie Music, Bugs зэрэг Өмнөд Солонгосын хөгжмийн чартуудад тэргүүлж, Солонгост төдийгүй гадаадад ч анхаарал татаад байгаа юм.

Дашрамд дуулгахад, Тэдний шинэ уран бүтээл болох “Next Level” нь A$ton Wyld-ийн дуулсан ‘Fast and Furious Presents: Hobbs & Shaw’ киноны дууны шинэчилсэн хувилбар юм. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.