АН олонхоор засаглахаар дарангуйлал биш МАН засаглахаар дарангуйлал болчихдог юм уу?

АН олонхоор засаглахаар дарангуйлал биш МАН засаглахаар дарангуйлал болчихдог юм уу?

2016, 2020 оны сонгуульд ялалт байгуулж парламентад олонх болсон МАН-ыг нэг намын дарангуйллыг бий болгох гэж байна гэж УИХ дахь АН-ын гишүүд ярих болсон. Гэвч 2012-2016 оны хооронд нэг нам буюу АН-ыхан засаглаж байсныг тэд мартаагүй байх.

  • Эргэн сануулбал… 2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан Намаас 34, Монгол Ардын Намаас 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний Зориг-Ногоон Намаас 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдов. 

Ингээд УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж нар ажиллаж байв. Үүний зэрэгцээ орон нутгийн сонгуульд АН олонх болж аймаг нийслэлийн Засаг дарга, ИХТ-д ч АН-ын хүмүүс болж байлаа. Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл, НИТХ-ын даргаар Д.Баттулга нар ажиллаж байсан билээ. Мэдээж Ерөнхийлөгчөөр АН-аас сонгогдсон Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Товчхондоо 2012-2016 оны хооронд АН дангаар засаглаж байлаа.

Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуягын толгойлсон танхимын эхлүүлсэн олон ажлыг өнөөг хүртэл АН-ын гишүүд ам уралдан ярьсаар байгаа. Тухайлбал гудамж төсөл, аймгуудыг холбох авто замын ажлуудыг түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт гэдэг.

АН-ын засаглаж байсан жилүүдэд АН-ын Ерөнхийлөгчтэй байсан учраас аливаа хууль болон бусад шийдвэрт хориг тавьж байсангүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг ойлголттой байсан учраас АН-ын ажил гэрлийн хурдаар хийгдэж байсан юм.

Ийнхүү 2016 онд МАН УИХ-д олонх болсон ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга ялалт байгуулснаар УИХ, Засгийн газар ажил хийх тун хүндрэлтэй болсон. Үүний тод жишээ бол Ерөнхийлөгчийн хоригууд…

Ц.Элбэгдорж 2009-2017 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 8 хориг тавьсан байдаг. Тэгвэл Х.Баттулга 4 жилийн хугацаанд УИХ-аас баталсан хууль болон бусад шийдвэрт 20 удаагийн хориг тавьжээ. Эдгээр хоригуудын дийлэнх нь улс төрийн зорилготой байсан гэдгийг УИХ-ын хуульч гишүүд хэлж байгаа.

Эрх барьж буй намтай Ерөнхийлөгч хэр ойлголцож чадах юм бол ажил хэрхэн урагшилдгийг Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар 2020 оноос өмнө харуулсан. Тэд хамтдаа төмөр барьж, нефтийн үйлдвэр, шинэ цэвэрлэх байгуулж, хурдны зам, шинэ нисэх буудал гээд том том бүтээн байгуулалтыг хийж чадлаа.

Гэвч УИХ-д олонх болж Засгийн газраа байгуулсан ч Ерөнхийлөгчийн зарим улс төрийн шахалтаас үүдэж ажил хийх боломж олдоггүй, улмаар Ерөнхий сайдын суудлаас огцрох хүртэлх улстөржилт явагддаг. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын 3 гишүүн нэг чигт харж байх ёстой гэж Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлсэн.

Тэгэхээр олонхиор засаглаж байгаа намын дээр өөр намын Ерөнхийлөгч байхаар улсын ажил уршилдаггүй гэдэг нь эндээс харагдаж байна.

Э.МӨНХ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.