Билл Гэйтсээс салах үндсэн шалтгаан: Сээтэгнэл

Билл Гэйтсээс салах үндсэн шалтгаан: Сээтэгнэл

Дэлхийн толгой баян Билл Гэйтсээс 27 жил ханилсан эхнэр Мелинда нь салахаар шийдэн, шүүхэд хандснаар 130 тэрбум ам.долларыг хаагуур нь хувааж авах бол? гэсэн асуултад хариулт авахаар олон сая хүн хараагаа чилээж, сонор тавин суугаа биз ээ.

Мелиндагийн салах шийдвэр нь гэнэтийн биш бүр хоёр жилийн өмнөөс хуульчдаар судлуулж байж хийсэн алхам гэнэ.  130 тэрбумаас гадна олны анхаарлыг татаж буй нэг зүйл бол салалтын үндсэн шалтгаан юм. Шалтгааныг хэвлэлүүд хайсаар сээтэгнэл гэдэг үг дээр төвлөрөөд байна.

Билл Мелинда нар бол жирийн нэгэн борог айлын хоёр шиг шөнө бүр нэг орон дээрээ хонодоггүй улсууд. Тэд хэдэн долоо хоногоор уулзахгүй байх нь элбэг. Нэг ёсондоо хайр сэтгэлийн гал дөл аль эрт унтарч, зөвхөн ажил хэрэг, найзархаг байдал л үлджээ.

Сээтэгнэл гэх шалтгааныг дэлгэрүүлэн тайбарлавал 2006 оны явдал гэнэ. Microsoft-ийнхоо нэгэн хурал дээр Билл Гэйтс очжээ.Тэнд нүд булаам нэгэн бүсгүй танилцуулга хийсэн гэнэ. Танилцуулга ч дуусч, өнөөх бүсгүй гэртээ харьсны дараагаар цахим шуудангаа шалгатал ертөнцийн хамгийн баян хүнээс буюу компанийн эзнээс нь захиа ирсэн байлаа. Захианы утга их энгийн. “Хамтдаа орой зоог барих уу?”. Ингээд л болоо. Гэхдээ хашир болгоомжтой  мөн алдартай хүний ёсоор араас нь нэг өгүүлбэр залгажээ. “Хэрвээ танд энэ санал төвөгтэй мэт санагдвал ийм захиа огт уншаагүй гэж бодоорой” гэсэн байв. Бүсгүй ч түүний хэлснээр болж уншаагүй мэт олон жил болжээ. Гэвч хамрын доор хагархай гэдэгчлэн нэг л өдөр тэвчээр нь алдарч, дэлхийн толгой баяны саналын талаар ярьчихжээ.

Уг нь Гэйтс түүний өгзгийг базаагүй, өрөөндөө дуудаж элдвийн зохимжгүй асуултаар булаагүй, үнсэж үлгэх гэж дайраагүй л юмсанж. Зөвхөн имэйл л илгээж.

Гэхдээ хэрэг явдал үүгээр бас дууссангүй. Хоёр жилийн дараагаар хамтдаа томилолтоор явахдаа дэргэд нь сууж таарахад чихэнд нь “Хамтдаа орой жаахан суух уу?” гэж дахиад асууж. Энэ бол дунд сургуулийн зориг муутай сурагчийн арай гэж хийсэн алхам л гэмээр.

Билл Гэйтсийн иймэрхүү занг ажилтнууд нь мэддэг, нууцаар шивнэлдэн инээлддэг бололтой. Гэхдээ оройн хоолноос татгалзлаа гээд өнөөх бүсгүйг ажлаас нь халсангүй.

2000-аад оны эхээр ажлынхаа өөр нэгэн бүсгүйтэй учир ургуулаад амжжээ. Өнөөх бүсгүй тэр явдлыг нуусан ч гэсэн хожим 2019 онд Microsoft-ийн Удирдах Зөвлөлд хаяглан үнэнийг биччихэж. Үүсгэн байгуулагчийгаа үнэхээр тийм явдалтай байсан эсэхийг шалгах шахсан тул Гэйтс сандран өөрийн компанийн ажлаасаа хөндийрч, нэрээ авч үлджээ. Ядаж байхад яг тэр үед Холливүдийн продюсер Харви Вайнштэйний тухай шуугиан газар авч, MeToo хөдөлгөөн дэгдсэн учир тэр бүсгүйн захиа нэг задарвал Гэйтсийн нэр хүнд шалаар нэг болох байлаа. Үүнийг  мэдэрсэн эр ажлаа өгч, зай барьсан байна. Энэ мэт шалтгаан Мелиндагийн гэр бүлээ цуцлуулахад хүргэсэн үндэс гэнэ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.