ФОТО: Сүхбаатарчууд үндэснийхээ бичгээр уралдлаа

ФОТО: Сүхбаатарчууд үндэснийхээ бичгээр уралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн яруу найрагчид, зохиолчдынхоо бүтээлээс сэдэвлэсэн “ЖААХАН ШАРГЫН НУТАГ” монгол бичгийн онлайн уралдааныг “Титэм-Арт” академийн санаачлагаар Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ-аас 2021 оны 4-р сарын 12-ноос 5-р сарын 01-ний хооронд зохион байгуулсан бөгөөд тэмцээний ялагчдад өнөөдөр шагналыг нь гардуулж өглөө.

Тус уралдааны “Үзгийн хичээнгүй бичиг”, “Бийрийн хичээнгүй бичиг”, “Уран бичлэг”, “Таталган бичиг”  төрөлд  39 байгууллагын 390 албан хаагч, 15 сургуулийн 225 сурагчийн хичээнгүй бичвэр, мэргэжлийн 46 багшийн хичээнгүй бичвэр, тайлан, 40 гаруй уран бүтээлчийн бүтээлийг хүлээн авч нийт 4 төрөл, 4 ангиллаар 21 байр шалгаруулжээ.

Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Сүхбаатар аймгийн харьяат иргэн, оюутан залуус, уран бүтээлчид зорин оролцсон нь энэхүү уралдааны онцлог байлаа.  Мөн Эх хэлний багш нар сурагчдаа бэлтгэн оролцуулахын зэрэгцээ албад байгууллагуудыг хариуцан, 20 хоногийн хугацаанд хамтран ажиллаж, онлайн орчинд хичээл зааж, удирдан чиглүүлж, хичээнгүй бичигт сургаж, албан хаагчдын бичих чадварт ахиц гаргасан нь хамгийн чухал үр дүн байв.

Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг уралдааныг Баруун-Урт сумын ЗДТГ, Чингис хаан одонт, МУСГЗ, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ”Лүгцил” компанийн захирал Ж.Ариунжаргал нар ивээн тэтгэсэн байна.

Уралдааны хүрээнд Титэм-Арт академийн тэргүүн, Урлаг судлалын докторант Дэд профессор, Уран бичээч Э.Ариунболд нь багш нартаа дэмжлэг үзүүлж,  15 багшийг бийрийн бичгийн онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах  боломжийг олгосон нь төрөлх нутгийнхаа эх хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр болсон юм.

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.