Монгол тэргүүтэй ДОЛООН орны иргэдийг Япон улс хилээрээ нэвтрүүлэхгүй

Монгол тэргүүтэй ДОЛООН орны иргэдийг Япон улс хилээрээ нэвтрүүлэхгүй

Японы Засгийн газар өчигдөр хуралдаж, цар тахлын байдлын талаар хэлэлцжээ. Тус хуралдаанаар Япон улс нэмж  Хоккайдо, Окояма болон Хирошима гэх гурван муждаа “КОВИД-19”-ийн онц байдал зарлах болсноо  мэдэгдсэн байна.

Үүгээр зогсохгүй эрсдэл өндөр гэж үзсэн Монгол, Таиланд, Камбож, Зүүн Тимор, Шри Ланк, Сейшелийн арлууд, Сент-Люсид зэрэг орнуудад сүүлийн 14 хоногт зорчсон болон тус улсаас ирэх хүмүүсийг Японд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Тус шийдвэр энэ баасан гариг буюу 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.   

Эх сурвалж: NHK


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.