МАХН татан буух талаарх материалаа УДШ-д хүлээлгэн өгөхөөр болжээ

МАХН татан буух талаарх материалаа УДШ-д хүлээлгэн өгөхөөр болжээ

МАН, МАХН хоёр нэгдэх болсноо өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр  “МАН, МАХН хоёр нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай нам. 10 жилийн өмнө хоёр өөр үзэл баримтлалтай болсон учраас хоёр нам болсон. МАХН, МАН-тай эвлэлдэн нийлж, ард түмнийхээ эрх ашигийг дээдлэн эв санаагаа нэгтгэн ажиллана.

УИХ-д 62 суудалтай МАН-тай манай нам угшил, үүсэл, санаа зорилго нэгтэй нам. Зорилго нэгтэй тул МАХН нь өрсөлдөх биш МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг дэмжинэ. Ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч ажиллана” гэсэн юм.  Улмаар өнөөдөр Улсын дээд шүүхэд МАХН татан буух материалаа хүлээлгэн өгөхөөр болжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.