Сэрэмжлүүлэг: Хамт хоносон эрэгтэйдээ хутга тулган дээрэмджээ

Сэрэмжлүүлэг: Хамт хоносон эрэгтэйдээ хутга тулган дээрэмджээ

Хамт хоносон бүсгүйдээ дээрэмдүүлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 19-20-нд шилжих шөнө 24 настай иргэн С гэгч нь хамт хоносон бүсгүйдээ дээрэмдүүлсэн хэмээн өргөдөл гаргажээ. Тэрээр “Шөнө хамт хоносон үл таних эмэгтэй өглөө гарахдаа миний биед хутга тулгаж биет 350.000 төгрөг дээрэмдэж явсан” хэмээн мэдүүлсэн аж.

Өргөдлийн дагуу алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хэргийн газраас шар өнгийн иштэй 50 см урттай хутга, хэрэглэсэн бэлгэвч олджээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.