С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилж, шүүхэд хандлаа

С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилж, шүүхэд хандлаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийг нь вакцинжуулатын ажилд саад учруулсан гэх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакциныг оруулж ирэх асуудалд саад учруулсан хэмээн намайг гүтгэсэн. Тиймээс би Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрийн нэр төрөө сэргээлгэж 100 сая төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Би энэ 100 сая төгрөгөө аваад орон гэргүй иргэдэд тусална. Сөрөг хүчнийхээ дуугардаг хүмүүсийн амыг таглах, сөрөг хүчнээ шүүмжилсний хариуд гүтгэх ноцтой асуудлыг хөндөж байна. Би өөрөө Цагаатгалын комиссын дарга. Би эцсийг нь хүртэл явна. Хүний эрхийг зөрчинө гэдэг нь 50 жил өнгөрсөн ч арилдаггүй. 

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хэд хэдэн ноцтой үг хэлсэн. Гэр бүлийн хүн нь сэтгүүлчтэй ярилцсан гэж хэлсэн байсан. Яагаад УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, УИХ-ын дэд даргын утсыг чагнаж байна вэ. Бид өөрсдийн нэр хүндээ хамгаалуулна. Би ОХУ-ын Элчин сайдтай нэг ч удаа ярьж үзээгүй. Тиймээс ОХУ-ын Элчин сайдын яам руу албан хүсэлт илгээлсэн” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.