Клопп: “Сити” ч, “Юнайтед” ч бидэн шиг гэмтэлд нэрвэгдсэн бол түрүүлж чадахгүй

Клопп: “Сити” ч, “Юнайтед” ч бидэн шиг гэмтэлд нэрвэгдсэн бол түрүүлж чадахгүй

“Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Юрген Клопп төвийн гурван хамгаалагч нь гэмтсэн нөхцөлд “Манчестер Сити” ч, “Манчестер Юнайтед” түрүүлж чадахгүй байх байсан гэж хэлжээ. Виржил Ван Дэйк, Жо Гомес, Жоэль Матип нарын гэмтсэн тухай ярьж буй хэрэг.

“Хөлбөмбөгийн баг гэдэг симфони оркестртой төстэй. Бүгдээрээ зэрэг дуугарч байж хөг ая таардаг. Нэг хөгжмийн зэмсэг нь ажиллахгүй бол нөхөж болох ч гэлээ хоёрыг бол яаж ч нөхөж чадахгүй.

Манай баг шиг энэ улиралд ийм их гэмтэлд нэрвэгдсэн баг аварга болох боломжгүй. Ямар ч боломжгүй. Хэн ч байсан чадахгүй. “Сити” хичнээн сайн баг байлаа гээд гурван төвийн хамгаалагч нь гэмтсэн бол аварга болж чадахгүй . “Манчестер Юнайтед” ч гэсэн гурван төвийн хамгаалагчаа гэмтлээр алдчихвал түрүүлэхгүй.

Бид нөхцөл байдалдаа дасан зохицоод, хүндрэл бэрхшээлийг даван туулж, чадах чинээгээрээ л хичээлээ. Ням гаригт бид хожвол Аваргуудын лигийн эрх авна. Манай багт энэ бол хамгийн сайн төгсгөл. Тэгээд л гүйцээ.

“Манчестер Юнайтед”-ынхнаас асуу л даа, Европа лигт тоглох таалагдаж байна уу? гэж. Тэд “Тийм ээ” л гэнэ. Тэд финалд үлдсэн болохоор тэгж хэлнэ. Бид ч гэсэн үүнтэй ижил байдалд орлоо. Их хөдөлмөрлөснийхөө түүнд финалын дайны чухал тоглолт хийхээр хүлээж байна” хэмээн Клопп өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.