Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4 дэхээ түрүүллээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4 дэхээ түрүүллээ

Японы мэргэжлийн сумогийн Нацу башёгийн сүүлчийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшог нэмэлт барилдаанд ялснаар, 12 даваатайгаар түрүүлж, Японы Эзэн хааны цомыг дөрөв дэхээ гардлаа.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөгний маш хүнд гэмтлийн улмаас озэки цолоо алдсан ч гурван жил хагасын дараагаар буюу өнгөрсөн башёд түрүүлснээр озэки цолоо эргүүлэн авч чадсан.

Түүнд энэ сарын башёд 15 давах буюу нэг ч уналгүйгээр түрүүлбэл ёкозүна цол олгоно гэсэн болзол тавьсан. Гэлээ ч Мёгирюүг илүүрхэж давахдаа үсэнд нь хуруу орсны улмаас ялагдсанд тооцогдсон бол дараа нь Эндотой тун эгзэгтэй барилдаан хийж, шүүгчид япон бөхөд ялалтыг заасан юм.

Макүүчи зиндаанд барилдсан манай сумочдоос Хоошорюү С.Бямбасүрэн 7 даваа, 8 унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил 7 даваа, 8 унаатай, Ичиножо А.Ичинноров 9 даваа, 6 унаатай, Кирибаяма Б.Лхагвасүрэн 6 даваа, 9 унаатай, Чиёшома Г.Мөнхсайхан 8 даваа, 7 унаатайгаар башёг өндөрлүүллээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.