У.Хүрэлсүх: Баялагтаа эзэн Монголын төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж байна

У.Хүрэлсүх: Баялагтаа эзэн Монголын төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх эрх нь баталгаажиж байна.

Энэ үеэр нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс онцло эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.

  • Энэ бол УИХ, орон нутгийн сонгууль, улс төрийн намын сонгууль биш. Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль. Тиймээс энэ удаагийн сонуулийг шударга, нээлттэй, ил тод, хуулийн хүрээнд явуулах зайлшгүй шаардлагатай. Сонгуулийн янз бүрийн маргаан байх ёсгүй. 
  • Байгалийн баялаг өөрөө бурхны хишиг. Монголын иргэн бүр байгалийн баялгийг ижил тэнцүү хүртэж байх ёстой. Тиймээс Байгалийн баялгийн сайн байгуулж, улс орны бүтээн байгуулалтыг хийх нь төрийн тэргүүний хувьд анхаарал тавьж ажиллах ёстой 
  • Би Ерөнхийлөгч болбол НҮБ дахь болон олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг улам өргөжүүлэн баталгаажуулахын төлөө дайчлан ажиллана.
  • Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарна. Хараат бус хууль хяналтын байгууллага, шүүх прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх тал дээр анхаарна. Ёс бус үйл ажиллагааг зогсооно. Хүн бус хууль засагладаг  байх ёстой.
  • Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрхзүйт төрийг бэхжүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засагтай нийгмийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, парламентын засаглалыг улам бэхжүүлэхэд ихээхэн анхаарна.
  • Монголын ард түмний эв нэгдлийн төлөө ажиллана. Үүнийг нүдний цөцгий мэт хайрлана.
  • Хүчирхэг эдийн засагтай байх ёстой. Үүний тулд 4-12 жилийн хугацаа хэрэгтэй. Алсын хараа, зураглалаа бид төлөвлөсөн.

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.