ШШГЕГ-ын захиргааны удирдлагын газрын хамт олон нэрэмжит талбайдаа мод тарьлаа

ШШГЕГ-ын захиргааны удирдлагын газрын хамт олон нэрэмжит талбайдаа мод тарьлаа

Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрэмжит цогцолбор талбай”-д 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа.

Мод тарих арга хэмжээнд хууль тогтоомж, дотоод ажлын хэлтэс, хүний нөөцийн хэлтэс, архив, бичиг хэрэг, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн нийт 30 гаруй алба хаагч оролцсон бөгөөд мөн тооны голт бор, монос, шар хуайс зэргийг тарьж, суулгалаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагын зүгээс мод тарьж, нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалан, агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, олон нийтийн амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл, эко орчныг бүрдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, Захиргааны удирдлагын газрын хамт олонд батламж гардууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өнгөрсөн оны долоодугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрэмжит цогцолбор талбай”-г байгуулсан. Уг талбайд хүндэтгэлийн хөшөө,  жагсаалын талбай, сүүдрэвч, бялдаржуулах цогцолбор, дугуйн зогсоол, хүүхдийн тоглоомын талбай  зэргийг тохижуулсан нь иргэд, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай, хамгийн хөл хөдөлгөөнтэй талбай болсныг албаныхан онцоллоо.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.