Голландын шигшээгийн дасгалжуулагч хэсгийн бүх өрсөлдөгчөө хожно гээд дүнг нь хэлжээ

Голландын шигшээгийн дасгалжуулагч хэсгийн бүх өрсөлдөгчөө хожно гээд дүнг нь хэлжээ

Голландын шигшээ багийн дасгалжуулагч Франк Де Бур Европын АШТ-ийн хэсгийнхээ тоглолтуудын дүнг таамаглажээ. Тэр багтаа тийм их итгэлтэй байгаа юү, эсвэл зөн билэгч гэдгээ нотлохыг хүссэн үү, бүх өрсөлдөгчөө хожно гэдгээ мэдэгдээд дүнг нь хүртэл хэлсэн байна.

“Миний бодлоор бол манай баг Украиныг 3:1, Австрийг 2:1-ээр хожно. Ингээд эхний хоёр тоглолтдоо хожоод хэсгээсээ шалгарах эрхээ авчихаж байгаа юм.

Дараа нь Умард Македоныг 3:0-ээр хожно. Гэхдээ хасагдах шатны бидний өрсөлдөгч нь Португал, Франц, Герман гурвын нэг байх болохоор Умард Македонд хожигдсон нь ч дээр байж мэднэ.

Ингэвэл хэсэгтээ гуравдугаар байр эзлэх боломжтой. Тэгвэл нөгөө хэсгийн хамгийн хүчтэй багтай тулах болно. Тэгэхээр хоёрдугаар байр эзэлбэл илүү ухаалаг сонголт байх болно” гэх мэтээр Франк Де Бур ярьжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.