Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 31-нээс ирэх сарын 4-нд ОХУ-д айлчилна.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулах зарим ёслолд оролцоно.

Мөн айлчлалын дараа Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Энэ үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзахаар төлөвлөжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.