МЕК: Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “ирц” чухал нөлөө үзүүлнэ

МЕК: Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “ирц” чухал нөлөө үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчпийн сурталчилгаа ид үргэлжилж байна. Энэ үед судалгааны “МEC” төв 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тандалтын судалгааг танилцуулжээ.

Тодруулбал тус байгууллагаас 5-р сарын 17-20-ны өдрүүдэд 2000 орчим хүнийг хамруулсан тандалтын судалгааг явуулжээ.

Судалгаагаар нийт сонгогчдын 80 орчим хувь нь сонгуульдаа саналаа өгөхөө илэрхийлсэн байна. 

Судалгаанд оролцогчдын:

  • 44 хувь нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлсэн байна.
  • 3 хувь нь АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг
  • 10 хувь нь ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг бол нийт сонгогчдын 8 орчим хувь нь  цагаан сонголт, 35 хувь сонголтоо хараахан хийж амжаагүй байна гэсэн судалгааны үр дүн гарчээ. 

У.Хүрэлсүх иргэдэд танигдахад Ерөнхий сайдаар таван жил ажилласан нь нөлөөлсөн, хийсэн том ажлуудтай, мөн хувь улстөрчийн зоримог, шийдэмгий харизм нь иргэдэд таалагдаж байна. Иргэд ч тогтвортой байдлыг хүсч МАН-аас нэр дэвшигчийг дэмжих магадлал байна судалгааны багийнхан дүгнэжээ.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг маш цөөхөн хүн дэмжиж байгаа нь АН доторх  хуваагдал нөлөөлж байна гэж дүгнэжээ. Харин ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын хувьд өмнө нь парламентын гишүүнээр дөрвөн жил ажилласан ч иргэдэд танигдах ажил хийгээгүй, олон нийтэд өөрийгөө хангалттай таниулж чадаагүй байна гэж дүгнэсэн талаар МЭК судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар мэдээллээ.

Мөн сонгогчдын ирц энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл гэдгийг судалгаанд дурджээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.