Путин: Иргэдэд албадан вакцин хийх боломжгүй, болох ч үгүй!

Путин: Иргэдэд албадан вакцин хийх боломжгүй, болох ч үгүй!

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар хэрэгжүүлж буй вакцинжуулалтын явцын талаар өөрийн бодлоо хэлжээ. Тэрбээр үгэндээ хүчээр буюу албадан вакцинд хамруулж болохгүй гэж цохон тэмдэглэсэн байна.

“Албадан вакцин хийлгэх нь зөв эсэх тухай яриа их гарч, хүмүүсийн бодол санаа үүн дээр өөр өөр байгааг би мэднэ. Бүх иргэнд албадан вакцин хийх ёстой гэж зарим нь үзэж байна. Харин зарим нь олон хүнтэй зэрэг ойр ойрхон харилцдаг салбарынханд вакцин албадан хийх ёстой гэж гэж байгаа. Үүн дээр би өөрийн байр сууриа дахиад нэг тодорхой хэлье.

Миний бодлоор бол бүх иргэнд албадан вакцин хийх боломжгүй, болох ч үгүй. Иргэд өөрсдөө л сайн ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Хэрвээ вакцин хийлгэхгүй бол амиа алдах ч эрсдэлтэй шүү гэдгээ хүмүүс ойлгох хэрэгтэй. Ялангуяа ахмад настай хүмүүс ийм аюулыг сайн ойлгох хэрэгтэй” хэмээн Владимир Путин өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.