“Челси”-гийн 900 гаруй фанат Аваргуудын лигийн финалын тасалбараа буцаажээ

“Челси”-гийн 900 гаруй фанат Аваргуудын лигийн финалын тасалбараа буцаажээ

Хөлбөмбөгийн 2020/21 оны улирлын сүүлчийг мушгиж тавдугаар сарын 29-нд Аваргуудын лигийн финалд Английн хоёр баг буюу “Челси”-“Манчестер Сити” Португалын Порто хотноо тоглохоор болсон.

Хоёр багийн фанатуудад тус бүр 5800 тасалбар оноосон юм. Үүнээс 2800 тасалбарыг авсан хүмүүс өөрсдөө Португалд очих бол, 3000 нь чартер нислэгээр Лондоноос Портод хүрэх ажээ. Гэвч чартер нислэгийн үнэ 200 еврогоор нэмэгдснээс болж 800 гаруй фанат тасалбараа буцаасан байна. Зарим нь 200 евро нэмэх нь шударга бус гэж эгдүүцсэн бол зарим нь ийм өндөр үнэ төлөх боломжгүй гэжээ.

“Европын Хөлбөмбөгийн Холбоо дахиад л фанатуудаа мартлаа. Супер лигийн тухай шуугиан дэгдэхэд тэд фанатуудтай хачин сайн найзууд болчихсон байсан биз дээ. Гэтэл одоо эргээд нуруугаа харууллаа. Европын Хөлбөмбөгийн Холбоо л чартер нислэгээр фанатууд Португалд очихыг тулгасан. Эхэндээ бүр фанатуудын 90 хувь нь тэр нислэгээр очих ёстой гэж шаардсан. Харин сүүлдээ тоог нь бууруулсан байна лээ.

Чартер нислэгээр очсон фанатууд тоглолтоос 24 цагийн өмнө Португалд очиж, коронавирусийн шинжилгээ өгөх ёстой. Бүтэн хоногийн өмнө очиж буй учраас зардал ч нэмэгдэж, 200 евро шаардаж эхэлсэн. Тиймээс фанатууд бид энэ зардлыг дэндүү өндөр гэж үзэж байна” хэмээн “Челси”-гийн нэгэн фанат өгүүлжээ.

Харин “Челси”-гийн өрсөлдөгч “Манчестер Сити”-гийн эзэн Шэйх Мансур финалын тоглолтыг очиж үзэх фанатуудынхаа тасалбарын үнийг бүрэн даасан билээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.