Б.Шоовдор Красноярскийн Гран-Прид гурав дахь түрүүгээ авчээ

Б.Шоовдор Красноярскийн Гран-Прид гурав дахь түрүүгээ авчээ

Иван Ярыгиний нэрэмжит Гран-При тэмцээн ОХУ-ын Красноярск хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас тус тэмцээнийг бөх зорьсон бөгөөд эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Б.Шоовдор гурав дахиа түрүүллээ.

Түүний жинд ОУХМ Э.Даваачимэг хүрэл медаль хүртсэн бол 65 кг жинд З.Болортунгалаг алтан медаль хүртлээ

Маргааш манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд спортын мастер Б.Хулан, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Э.Төгсжаргал дагаж барилдана.

Эх сурвалж: МЧБХ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.