“Челси” Аваргуудын лигийн аваргын цомыг хоёр дахиа гардлаа

“Челси” Аваргуудын лигийн аваргын цомыг хоёр дахиа гардлаа

Европын Аваргуудын лигийн 2020/21 оны улирлын аваргаар Английн “Челси” тодорлоо. Финалын тоглолтын 42 дахь минутад герман тоглогч Кай Хаверц гоол оруулсан нь хожлын гоол боллоо.

Ийнхүү “Челси” түүхэндээ хоёр дахь удаагаа Аваргуудын лигийн цомыг гардаж, харин “Манчестер Сити” Аваргуудын лигийн финалд анх удаа шалгарав.

Герман дасгалжуулагч Томас Тухель ноднин тус тэмцээний финалд Францын “Парис Сэн-Жэрмэйн”-ийг удирдан шалгарсан ч “Байерн Мюнхен”-д хожигдсон бол харин энэ удаад “Челси”-тэйгээр түрүүлж чадлаа. Мөн адил бразил хамгаалагч Тиаго Силвагийн хувьд ч ноднингийн финалын хожигдлоо энэ удаад ялалтаар солилоо.

 “Манчестер Сити” Англи – “Челси” Англи 0:1

Гоол: Хаверц 42

Манчестер Сити:  Эдерсон, Стоунс, Рубен Диаш, Уолкер, Зинченко, Фоден, Бернардо Силва (Фернандиньо 64), Стерлинг (Агуэро 77), Гундоган, де Брюйн (Габриэл Жезус 60), Махрез

Челси: Мэнди, Чилуэлл, Жэймс, Тиаго Силва (Кристенсен 39), Рудигер, Аспиликуэта, Маунт (Ковачич 80), Жоржиньо, Хаверц, Канте, Вернер (Пулишич 66).

Шар хуудас: Гундоган (34), Рудигер (57), Габриэл Жезус (88).

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.